Сирийн энхийн хэлэлцээ амжилттай болж байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАСТАНА. /KAZINFORM/. Астанад болж буй Сирийн энхийн хэлэлцээний эхний өдөр амжилттай дууссан гэж Оросын талын төлөөлөгчдийн тэргүүн Александр Лаврентьев мэдэгдэв.
НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Казахстан дахь суурин төлөөлөгч, Сирийн засгийн газар болон сөрөг хүчний бүлэглэлүүдийн төлөөлөгчид энхийн хэлэлцээнд оролцож байгаа нь уг уулзалтын эцсийн үр дүнд ихээхэн чухал гэдгийг тэрбээр онцоллоо.
Сирийн асуудлаарх Астанагийн хэлэлцээний эцсийн баримт бичгийг гаргахаар одоо хэлэлцэж байгаа бөгөөд талууд өнөөдөр тохиролцоонд хүрэх төлөвтэй байна.
Уг баримт бичгийн агуулгын талаар Лаврентьев мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Москва, Анкара болон Тегераны зуучилснаар Казахстаны нийслэлд болж буй Сирийн энхийн хэлэлцээ өнөө орой өндөрлөнө.
Зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа иргэний дайн эхэлснээс хойш тус улсын засгийн газар болон сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүдийн төлөөлөгчид анх удаагаа уулзаж, хямралыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж байгаа нь энэ юм.
НҮБ-ын мэдэгдсэнээр, 2011 оны гуравдугаар сард эхэлсэн иргэний дайны улмаас 300 мянга гаруй хүн амь үрэгдэж, 11 сая хүн орон гэрээсээ дайжин дүрвээд байна.
Г.Доржханд