Татварын хөнгөлөлт, буцаан олголтын бүртгэл ажил 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-31 10:50:04

Ховд аймгийн Татварын хэлтэс Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу энэ оны 01 сараас эхлэн Хувь хүний орлогын албан татварын 2016 оны тайланг хүлээн авч эхэлсэн байна. Тайлангаар  баталгаажсан албан татварын илүү төлөлт, хөнгөлөлт чөлөөлөлтийг буцаан олгох ажил эхлэж, иргэдээс холбогдох материалыг хүлээн авах ажил үргэлжилж, 70 хувьтай явагдаж  байна.

Иргэд  2016 онд анх удаа орон сууц худалдан авсан болон анх удаа хувьдаа орон сууц барьсан, орон сууцны хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдэлж байгаа, оюутан хүүхдийн сургалтын төлбөр төлсөн бол тодорхой баримт материалаа бүрдүүлж хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. Орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд ХХОАТТХуулийн 16.1.12-т  заасны дагуу “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад 30.0 сая төгрөгөөс  дээшгүй хэмжээний хөрөнгийг зарцуулсан тохиолдолд тус  хөрөнгөтэй тэнцэх орлого”-ыг  чөлөөлөх аж. Татвар төлөгч иргэн анхны жилд 12 төрлийн бичиг баримтыг бүрдүүлж харъяа Татварын хэлтэст хүлээлгэн өгөх шаардлагатай. Үүнд: Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр, Татварын албанаас цахим татварын системд Хувь хүний орлогын албан татварын тайлан шивэх, Чөлөөлөлтөд хамрагдах иргэний Харъяа татварын алба болон санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт, Иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын дэвтэр хуулбар, Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгэ,Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ, төлбөрийн баримт, Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ зэрэг 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж өгч байна.

Харин хоёр дахь жилээс 7 төрлийн бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд : дээрх бичиг баримтын 1-6 болон 12 дахь заалт хамрагдаж байна. Үүнээс гадна сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд  ХХОАТТХуулийн 24.6-д заасны дагуу Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтанд төлсөн төлбөрийн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр Албан татварын хөнгөлөлт үзүүлэх аж. Иргэд дээрх бичиг баримтаа бүрдүүлж өгсөний дараа Татварын хэлтсийн даргын тушаал гарч, Төрийн санд хүсэлтийн маягт явуулан, Сангийн яамнаас санхүүжилт орж ирсэний дараа иргэдэд буцаан олголтын мөнгийг олгож эхлэх юм байна.

А.Бямбасүрэн

 

関連ニュース