Залуу малчдын тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн хэмжээнд малтай өрхийн тоо 11626, малчин өрхийн тоо 7407 болж, урьд оныхоос малтай өрхийн тоо 202, малчин өрхийн тоо 219-аар тус тус шинээр нэмэгдсэн байна.
Оны эцсээр малчдын тоо 15679 тоологдсоны 16-34 насын малчдын тоо 5458, 35-59 насны малчдын тоо 8836, 55-60 хүртэлх насны малчдын тоо 1385 болж урьд оныхоос залуу малчдын тоо 71 малчнаар буурсан байна.
Залуу малчдын тоо буурч байгаа нь хүүхдийг 6 настай сургуульд хамруулсанаас хүүхдээ дагаад хот суурин газар луу тэмүүлэх хандлагыг бий болгож, нөгөө талаар залуучууд мал маллах сонирхолгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой буурч байна. Нийт малчдын 46.5 хувь буюу 7291 эмэгтэйчүүд ажиллаж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
А.Бямбасүрэн