Эрдэнэбүрэн сум хамгийн олон мянгат малчинтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-01 16:07:35

Ховд аймгийн хэмжээнд 1000 ба түүнээс дээш толгой мал тоолуулсан малчдын тоо 483 хүрч, урьд оны мөн үеийнхээс 90 гаруй малчин шинээр төрсөн байна. Хамгийн олон мянгат малчидтай сум Эрдэнэбүрэн 71, Дарви 67, Чандмань 63 мянган малчинтай сумаар тэргүүлж байна.

Аймагтаа хамгийн олон тэмээ тоолуулсан Цэцэг сумын малчин  А.Амархүү 446, адуугаар Буянт сумын малчин Д.Отгонням 420, үхрээр Буянт сумын малчин М.Энхамгалан 423, хониор Эрдэнэбүрэн сумын малчин Н.Олонбаяр 2022, ямаагаар Чандмань сумын малчин П.Эрдэнэбилэг 1300 ямаа тооллуулж аймагтаа тэргүүлж байна.

А.Бямбасүрэн

 

関連ニュース