АНУ-тай хамтран хийх цэргийн сургуулилтаа цуцлахыг Өмнөд Солонгосоос шаардлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /Yonhap/. АНУ-тай ирэх сард хийхээр төлөвлөсөн цэргийн сургуулилтаа цуцлахыг Өмнөд Солонгосоос Умард Солонгосын тал шаардлаа.
Умард Солонгосын Энх тайвнаар нэгтгэх хорооны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдэлд “Өмнөдийнхөн цэргийн сургуулилтаа цуцлахгүй бол манай улс өөрийгөө цөмийн зэвсгийн хүчээр хамгаалах чадавхиа нэмэгдүүлсээр байх болно” гэжээ.
Мөн уг мэдэгдэлд “хэрвээ Өмнөдийн тал АНУ-ыг даган сөргөлдөөний замыг сонговол манай улсын тэвчээр алдагдах болно” гэсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттисын Өмнөд Солонгост хийх айлчлал өнөөдөр эхэлнэ. Түүний айлчлалын өмнө Умард Солонгос ийм анхааруулга өгсөн байна.
Г.Доржханд