Д.Трамп хувийн амралтын газартаа Ш.Абэг урьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэг Флорида муж улс дахь хувийн амралтын газартаа урьсан тухай Цагаан ордон мэдэгдлээ.
Хоёр улсын удирдагчид энэ баасан гарагт Вашингтон хотод уулзан яриа хэлэлцээ хийснийхээ дараа Д.Трампын амралтын газар руу явна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Спайсер хэлэхдээ “энэ урилга бол Япон улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг АНУ чухал ач холбогдолтойд тооцож байгаагийн илэрхийлэл юм” гэжээ.
Д.Трамп, Ш.Абэ нар Вашингтонд анхны дээд хэмжээний уулзалтаа хийснийхээ дараа “Air Force One” нисэх онгоцоор Флорида руу явахаар төлөвлөжээ. Тэд мөн хамтдаа оройн зоог барьж, гольф тоглох аж.
Улс орнуудтай хоёр талын худалдааны хэлэлцээр байгуулахын тулд Д.Трамп АНУ-ыг “Номхон далай дамнасан түншлэл” хэмээх чөлөөт худалдааны хэлэлцээрээс гаргасан байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд