Ж.Мэттис: Оростой хүчний байр сууринаас ярилцах нь зүйтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис НАТО-гийн орнууд Оростой харилцах харилцаанд хүчний байр сууринаас хандах хэрэгтэй гэж үзэж байна. Тэрбээр Брюссельд лхагва гарагт болсон НАТО-гийн эвслийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр ингэж мэдэгдсэн тухай Bloomberg агентлаг мэдээлэв.
“Москватай түншийн харилцаагаа сэргээхэд бид урьдын адил нээлттэй хэвээр байгаа, гэхдээ энэ тал дээр бодитой хандаж, яриа хэлэлцээг хүчний байр сууринаас явуулах боломжийг дипломатчиддаа олгож байгаа юм. Бид НАТО-гийн үнэт зүйлсээсээ ухрахгүй, өөрийн үйлдлүүдээрээ энд байгаа хэн бүхнээс илүү чанга дуугарах боломжийг Орос улсад олгохгүй” гэж Батлан хамгаалахын сайд хэлжээ.
Энэ удаагийн уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангаргаа өргөснөөс хойш болж байгаа НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын анхны уулзалт юм. Дипломат эх сурвалжийн тайлбарласнаар, уулзалтын гол зорилго нь Вашингтон болон Европын түншүүдийн хооронд бие биенээ тайвшруулан, санаа бодлоо солилцох явдал байжээ.
О.Барс