“Хүмүүн бичиг” сониныг ангиараа захиалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 9г ангийн сурагчид долдугаар ангидаа Монгол бичгийн үсэг заалгаж, уншиж сурсныхаа дараа ангиараа “Хүмүүн бичиг” сониныг одоог хүртэл хоёр жил захиалан уншиж байгаа юм байна. Тэд монгол хэл, бичгийн чиглэлээрээ сургуульдаа ч тэргүүлдэг байна.
Хүүхдүүд монгол бичгээр хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сониныг захиалснаар олон талын мэдээллийг уншиж танин мэдэхүй талаасаа хөгжих, үндэсний бичиг соёлоороо бахархах, дээрээс нь зөв бичих, хурдан унших, үг нүдлэх, бусдад зааж сургах гэх зэрэг чадвар эзэмшихэд нь нөлөөлсөн хэмээн ярьцгааж байлаа.
Жил бүрийн 5-р сард зохиогддог “Тээгч, түгээгч” улсын уралдаанд энэ жил гурав дахь жилдээ 9г ангийн хамт олон оролцох гэж байгаа бөгөөд Монгол бичгийг хэрхэн уран гоё, гаргацтай зөв бичих вэ гэдгийг “Хүмүүн бичиг” сониноос харж суралцаж байгаа гэнэ ээ. Мөн “Хүмүүн бичиг” сониноос зарладаг уралдаануудад ангиараа орохоор бэлдэж байна. Цаашлаад 12-р ангийн хүүхдүүд оролцдог Монгол бичгийн улсын уралдаануудад оролцохоор бэлтгэж байгаа гэдгийг ангийн багш, Монгол хэл, уран зрхиолын багш Л.Буяннэмэх хэлж байна.
Эдгээр сурагчдыг “Хүмүүн бичиг” сониныг захиалахад эцэг эхчүүд маш их дэмжжээ.
Б.Гэрэлт-Од