АНУ-ын Эрчим хүчний шинэ сайд тангараг өргөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Эрчим хүчний сайдаар томилогдсон Рик Перри үүрэгт ажилдаа орлоо.
3 дугаар сарын 2-ны орой АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс шинэ сайдыг тангараг өргүүлэв.
Тангараг өргөснөөр Перри АНУ-ын Эрчим хүчний 14 дэхь сайд болж байна. Тус яамны харьяанд АНУ-ын цэргийн цөмийн цогцолбор байдаг юм.
Үүнээс өмнө пүрэв гарагт дэд Ерөнхийлөгч Пенс АНУ-ын Хотын хөгжил, орон сууцны асуудал эрхэлсэн сайд Бен Карсоныг тангараг өргүүлсэн юм.
О.Барс