Х.Мубаракийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-03 09:35:45

КАИР. /AР/. 2011 оны “Арабын хавар” бослогын үеэр эсэргүүцлээ илэрхийлэгчдийг хөнөөсөн хэрэгт Ерөнхийлөгч асан Хосни Мубарак гэм буруугүй болох нь тогтоогдсон гэж Египетийн Давж заалдах шатны дээд шүүх буюу Кассацийн шүүх мэдэгдлээ.

Ардчиллыг дэмжигчдийн "Арабын хавар" хөдөлгөөний үеэр эсэргүүцлээ илэрхийлэгчдийг хөнөөхөд оролцсон гэж Х.Мубаракт 2012 онд бүх насаар нь хорих ял оноож байв. Харин 2014 онд шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцааж, түүнийг хүмүүсийг хөнөөсөн хэрэгт буруугүй гэж үзсэний дараа прокурорууд дээд шүүхэд давж заалджээ.

2014 онд гаргасан шүүхийн шийдвэрийг өчигдөр Кассацийн шүүх хэвээр үлдээж, Мубаракийг цагаатгажээ. Өдгөө 88 настай Мубаракийг шүүх үйл явц дээрх шийдвэрээр дуусгавар болж байна.

Ардчиллыг дэмжигчдийн хөдөлгөөнд оролцсон олон хүн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа интернэтээр дамжуулан илэрхийлж, шүүмжилж байна.

Г.Доржханд

 

関連ニュース