А.Санчесийг авахын тулд 30 сая евро санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/.Италийн хөлбөмбөгийн “Ювентус” клуб Чилийн довтлогч Алексис Санчесыг 30 сая еврогоор худалдаж авах саналыг Английн “Арсенал” клубт тавьжээ. Энэ тухай Италийн "Corriere dello Sport" сонинд мэдээлсэн байна.
“Ювентус”-ын удирдлага өдгөө 28 настай довтлогчийг худалдаж авахаар төлөвлөж буй Францын “Пари Сен Жермен” клубээс өрсөнө гэж найдаж байгаа аж.
Энэ улиралд Санчес “Арсенал”-ын бүрэлдэхүүнд 34 тоглолтод оролцохдоо 20 гоол оруулж, 16 оновчтой дамжуулалт хийжээ. Тэрбээр 2006-2011 онд Италийн “Удинезе” клубт, дараа нь “Барселона" /2011-2014/ тоглож байгаад одоо “Арсенал"-д тоглож байгаа юм.
Чилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Санчес 106 тоглолтонд оролцохдоо 36 гоол оруулжээ. Тэрбээр Өмнөд Америкийн цомыг 2015 болон 2016 онд хоёр удаа авч байв.
О.Барс