Япон үндэсний хоолны сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-04 22:49:11

Дархан-Уул аймаг дахь “Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв” нь 2016-2017 оны хичээлийн жилд “Японы Жижиг дунд үйлдвэрлэгчдийн холбоо”-той харилцаа тогтоож сургуулийнхаа материаллаг баазыг бэхэжүүлж сургалтын орчин нөхцлийг сайжруулж сургалтын чанарыг дээшлүүлж төгсөгчдөө Япон улсад дадлагажигчаар ажиллуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Уг хамтын ажиллагааны хүрээнд  Японы мастер тогооч ноён Канжи Накатани Дархан хотод ирж тус МСҮТ-ийн тогоочийн ангийн сурагчид болон МБСБ-ын мэргэжлийн багш нар, аймгийн “Тогооч нарын холбоо”-ны мэргэжил нэгтнүүддээ “Соба шөл”, “Япон үндэсний зууш”, “Суши” зэрэг Японы үндэсний хоолыг хэрхэн хийх талаар үзүүлэх сургалт явууллаа. Мөн үеэр “Chou Sangyo Shinko” Ассоциацийн тэргүүн Маэда Кацүми тус сургуулийг оёдлын мэргэжлээр төгссөн 11 төгсөгчөөс дадлагажигч сонгон шалгаруулах ур чадварын шалгалт авав.

Японы  “Two-ist design office” компаний захирал ноён Тошияа Акаявагийн ахалсан уг багийнхан тус сургуульд тогоочийн мэргэжлээр суралцагчдад зориулж Японы сайхан сэтгэлт хүмүүсийн хандивласан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дээжийг мэргэжлийн багш, сурагчдад хүлээлгэж өглөө.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

関連ニュース