АНУ Оросын эсрэг хоригоо үргэлжлүүлэхээ ахин нотоллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын шинэ засаг захиргаа Крымыг Оросд нэгтгэсэн, Донбассын байдал эрс хурцадсаны дараа Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ цааш үргэлжлүүлэхэд бэлэн байна. Үүнийг мягмар гарагт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурал дээр Төрийн департаментын хэвлэлийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Марк Тонер батлан хэллээ.
Мөн энэ өдөр болсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Украины ГХЯ-ны сайд Павел Климкиний уулзалтыг Тонер тайлбарлан хэлэхдээ энэхүү уулзалт нь “мэдээж хэрэг, Украины дотоод асуудалд анхаарлаа хандуулсан” гэжээ. Уулзалтын явцад Тиллерсон “Минскийг” үргэлжлүүлэн биелүүлсээр байгаад АНУ санаа зовж байгаагаа илэрхийлсэн хэмээн Тонер нэмэн хэлжээ.
Үүний зэрэгцээгээр, “Тиллерсон АНУ Украины харилцааг бэхжүүлнэ, мөн ”Бүх талуудыг, тэр дундаа Оросыг Минскийн үүргийн биелэлтээ хангуулахын төлөө байна гэдгээ ахин нотолсон. “Орос улс Украины зүүн хэсэг, Крымийн талаарх шаардлагуудыг биелүүлэхээс нааш Америкийн хориг арга хэмжээ хэвээр үргэлжилсээр байх болно” хэмээн Тонер тайлбарлан ярьжээ.
АНУ-ын Конгрессийн Сенатын гадаад харилцаа эрхэлсэн хорооны 1 дүгээр сарын сонсголын үеэр Тиллерсоноос Орос Крымийг нэгтгэснийг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байх тийм нөхцөл байдал үүсч болох уу гэж асуухад “Ингэж хүлээн зөвшөөрч болох цорын ганц арга бол Украины ард түмний эрх ашигт нийцсэн ямар нэгэн илүү өргөн хэлэлцээрийг боловсруулах явдал. Ийм юм байхгүй тохиолдолд бид хэзээ ч Оросд Крымыг нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Тиллерсон мэдэгджээ.
О.Барс