Р.Тиллерсон ОХУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон 4 дүгээр сард Италид болох “Их-7”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтанд оролцсоныхоо дараа Орос улсад айлчлах ажээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдээллээ.
Ирэх лхагва гарагт Р.Тиллерсон НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нартай уулзана. Төрийн Департаментад болох эдгээр уулзалтууд нь “Лалын улс” бүлэглэлийг дарахаар тэмцэж буй терроризмын эсрэг эвсэлд багтсан орнуудын уулзалтын хүрээнд болж байгаа юм.
Үүнээс өмнө “Reuters” агентлаг мэдээлэхдээ, Р.Тиллерсон Москвад 4 дүгээр сарын 12-нд очно гэснийг АНУ-ын Төрийн Департамент нотолсонгүй.
Тэрбээр 4 дүгээр сарын 5-6-нд Брюссельд болох НАТО-гийн гишүүн 28 орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтанд оролцох боломжгүй болсон байна. Учир нь энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д айлчлах ажээ.
О.Барс