Цагаан ордон: Иванка Трамп ерөнхийлөгчийн туслахаар ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Трамп “Ерөнхийлөгчийн туслах” гэсэн цалингүй албан тушаалд томилогдон эцгийнхээ засаг захиргаанд албан ёсоор нэгдэж байгаа тухай Цагаан ордон мэдэгдлээ.
Түүнийг ерөнхийлөгчийн туслах болгохыг ёсзүйн мэргэжилтнүүд эрс шүүмжилж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан өдгөө 35 настай Иванка Трамп хэлэхдээ “намайг ерөнхийлөгчид зөвлөгөө өгөхөд мэдлэг чадвар дутна гэж хүмүүс санаа зовж байгаа тухай би сонссон. Би өөрийн чадах бүхнээ хийнэ” гэжээ.
Түүний нөхөр Жаред Кушнер Ерөнхийлөгч Дональд Трампын ахлах зөвлөх билээ.
Цагаан ордны мэдэгдэлд “Иванка Трамп ууган охины хувьд өөрийн үүргээ санаанд оромгүй байдлаар гүйцэтгэх сонголт хийсэнд таатай байна” гэжээ.
Иванка Трамп Цагаан ордны баруун жигүүрт ажиллана гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсны дараа ёсзүйн шинжээчид шүүмжилж эхэлсэн юм.
Иванка Трамп ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэн бизнесийн үйл ажиллагаагаа хязгаарлах алхмуудыг хэдийн хийж эхэлжээ. Тухайлбал, тэрбээр “Trump Organization” байгууллагыг удирдахаа больсон юм.
Г.Доржханд