НҮБ-ын Хүн амын санд өгдөг санхүүжилтээ АНУ зогсоолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Reuters/. 150 гаруй улс оронд эх үрсийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийг дэмжихэд чиглэсэн ажил зохион байгуулдаг НҮБ-ын Хүн амын санд санхүүжилт өгөхөө зогсоосноо АНУ мэдэгдлээ.
Төрийн Департаментын мэдэгдэлд дурдсанаар, НҮБ-ын Хүн амын сан нь “албадан үр хөндөх, үр тогтдоггүй болгох хөтөлбөрийг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа” учир АНУ тус санд санхүүжилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ.
Дональд Трампын засаг захиргаа НҮБ-ын агентлагуудад өгдөг санхүүгийн тусламжаа зогсоосон анхны тохиолдол нь энэ боллоо.
Харин НҮБ-ын Хүн амын сан “ийм шийдвэр гаргасанд маш их харамсч байна” гээд “манай сан ямар ч хууль зөрчөөгүй” гэв.
2017 оны санхүүгийн жилд Хүн амын санд өгөхөөр төсөвлөсөн 32.5 сая долларын санхүүжилтээ АНУ ийнхүү зогсоосон байна.
Г.Доржханд