Өмнөд Солонгосын арми байлдааны бэлэн байдалд шилжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-05 15:22:29

СӨҮЛ./Yonhap/. Пхеньян өнөө өглөө ээлжит удаагаа пуужин харван туршсантай холбоотойгоор Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авахын тулд Өмнөд Солонгосын цэргүүд байлдааны бэлэн байдалд шилжээд байна гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын Нэгдсэн хороо мэдэгдлээ.

Тус хорооны мэдэгдэлд “Умардын аливаа өдөөн хатгалгад шуурхай хариу барихын тулд манай улсын арми байлдааны бэлэн байдалд шилжээд байна” гэжээ.

Умард Солонгосын зүүн нутгийн боомт хот болох Синпогоос өнөө өглөөний 6:42 цагийн үед Япон тэнгис рүү нэг баллистик пуужин харвасан билээ.

Г.Доржханд

 

関連ニュース