Сирид өгсөн АНУ-ын цохилтыг америкчууд эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын байлдааны усан онгоцноос Сирийн агаарын баазад өгсөн пуужингийн цохилтыг эсэргүүцэн АНУ-ын өнцөг булан бүрт хүмүүс цугларан гудамжинд жагссан байна.
Баасан гарагт Вашингтон, Бостон, Лос-Анжелес, Нью-Йорк болон бусад хотуудад хүмүүс жагсаал цуглаан хийжээ. Дайны эсрэг иргэний бүлгийн уриалгаар Манхаттаны төвд Трамп цамхагийн өмнө 200 гаруй жагсагчид цугласан байна.
Пуужингийн халдлага Сирийн ард түмэнд тус болохгүй харин ч олон хүний аминд хүрч нөхцөл байдлыг улам муутгана гэж жагсагчид үзэж байгаа юм.
Нэгэн жагсагч "ямар нэг дүрэм журамд захирагдахгүйгээр өөр нэг улс орон руу гэнэт шууд халдах нь хууль бус явдал бөгөөд химийн зэвсгийг хэн хэрэглэснийг баттай тогтоогоогүй байж дайралт хийж байгаа нь АНУ-ын засгийн газрын маш хариуцлагагүй үйлдэл боллоо" гэжээ.
Вашингтон хотод л гэхэд зуу гаруй хүн Цагаан ордны өмнө жагссан байна.
Нэгэн жагсагч хангалтгүй мэдээлэл дээр үндэслэн агаарын дайралт хийх яаралтай шийдвэр гаргасан Ерөнхийлөгч Дональд Трампд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
Өөр нэгэн жагсагч Сирийн засгийн газрыг дэмжиж буй Орос улстай харилцаа хурцдаж болзошгүй хэмээн эмээж байгаагаа хэлжээ.
Х.Сарнай