Д.Трамп Орос болон Ираны эсрэг авах хоригийг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-10 09:34:12

МОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Башар Асадын дэглэмийг дэмжсэнийх нь төлөө Орос болон Ираны эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ тухай НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли CNN телевизийн сувагт Сирид саяхан болсон химийн довтолгооны талаар тайлбарлан ярихдаа мэдэгджээ.

“Ерөнхийлөгч Трамп энэ асуудлыг авч хэлэлцэхээр болсон, хэлэлцүүлэг эхэлчихээд байгаа” гэж Н.Хейли сэтгүүлчийн асуултанд хариулахдаа хэлжээ.

“Бидний эн тэргүүний зорилт бол “Лалын улс"-тай тэмцэх явдал, хоёрдугаарт, Асад Ерөнхийлөгч байгаа цагт Сирид энх тайван тогтох боломжгүй гэж үзэж байгаа. Б.Асад засгийн эрхэнд байгаа цагт Сирид улс төрийн шийдэлд хүрэх ямар ч боломж байхгүй” гэж АНУ-ын Байнгын төлөөлөгч хэлсэн байна.

О.Барс

 

関連ニュース