1261 иргэн 666,9 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгаас өнгөрөгч онд 1261 иргэн татварын хөнгөлөлтөнд хамрагдахаар болжээ. Эдгээр иргэний хөнгөглөлтийг энэ сардаа багтаан олгохоор болсон байна. Үүнд нийт 666,9 сая төгрөг зарцуулах бөгөөд өнөөдрөөс иргэдийн дансанд мөнгө нь байршиж эхэлж байна.
Тухайн орон нутгийн татвар төлөгч иргэн өөрийн үндсэн хөрөнгө болон банкны санхүүжилтээр орон сууц худалдан авсан, эсвэл амины сууц шинээр барьсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн арван хувийг, мөн татвар төлөгчийн хүүхэд дотооддоо болон гадаадад их дээд сургуульд суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн тодорхой хувийг татвараас буцаан авах хөнгөлөлт эдэлдэг. Тэгвэл өнгөрөгч 2016 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд 1261 татвар төлөлгч иргэн тус хөнгөлөлтөнд хамрагдаж, нийт 666,9 сая төгрөгийг дээрх иргэдэд олгохоор болжээ.
“Аймгийн татварын хэлтсээс манайд ирсэн материалыг санхүү аудитын байгууллагаар хянуулсаны дүнд ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй учир бид татварын хөнгөлөлт эдлэх эрх нь үүссэн иргэдийнхээ мөнгийг ирэх нэг дэх өдөр буюу 05 дугаар сарын 08-наас дансанд байршуулахад бэлэн болоод байна. Ер нь татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн тоо болоод үүнд зарцуулж байгаа мөнгөний хэмжээ жилээс жилд өсөж байгаа. Энэ нь санхүү, татварын байгууллагууд хууль сурталчилах ажлыг сайн хийсэний үр дүнд иргэд маань ч үүргээ сайн биелүүлж байгааг илэрхийлж байгаа явдал юм. Өмнөх жилүүдэд төтвөрын хөнгөлөлт эдлэж буй иргэдийг хэсэгчилж мөнгийг нь олгодог байсан бол энэ жил иргэддээ аль болох чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс хөнгөлөлт эдлэх бүх иргэдэд зэрэг мөнгийг нь олгох болсоноороо онцлог. Татварын буцаан олголттой холбоотой бүх ажлууд хийгдэж дууссан. 666,9 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Энэ мөнгөөр орон нутагтаа үйлдвэр байгуулаад иргэдээ ажлын байраар хангах боломжтой.Гэхдээ бид иргэний үүргээ сайн биелүүлсэн хүмүүсээ урамшуулах хэрэгтэй. Учир нь улс орон нутгийн төсвийг бүрдүүлэгч гол хүчин зүйл бол иргэдийн өгч буй татвар шүү дээ...” хэмээн аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга М.Төмөрчулуун хэллээ.
05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн ЗДТГ, Төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс хамтран 2016 онд хамгийн их татвар төлж, мөн хамгийн их татварын хөнгөлөлт эдлэж буй татвар төлөгчдөд талархал дэвшүүлж, дурсамж хадгалуулах арга хэмжээг зхион байгуулахаар болжээ.

Т. Одончимэг