100 буудалт даамны УАШТ эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 13:29:49
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын ивээл дор Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнийг Монголын даамны холбоо, аймгийн ЗДТГ, аймгийн Даамын холбоо хамтран Баянхонгор хотод энэ сарын 22-29-ний хооронд зохион байгуулж байна. Тус тэмцээний нээлт өнөөдөр аймгийн Баганат талбайд боллоо.
Тус нээлтийн үйл ажиллагаанд даамын спортоор өндөр амжилт гаргасан Азийн аварга, Олон улсын хэмжээний мастер, спортын мастер зэрэг 28 тамирчин ирж оролцов.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал оюун ухааны спорт болох хөлөгт тоглоомоор сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хүүхэд залуус өндөр амжилт гаргаж байгааг онцлоод тэдгээр тамирчдаа дэмжих, томоохон түвшинд таниулах, идэвх зорилгыг нь эерэгээр үнэлэх зорилгоор тус тэмцээнийг өөрийн ивээл дор орон нутагтаа зохион байгуулж байгаа гэдгийг онцолсон.

Мөн үеэр тамирчин Б.Мишээл, Б.Цэдэв нар энэ үеэр спортын мастерын эрхэм цол тэмдэг үнэмлэхээ гардаж авсан бол Баянхонгор аймгаас Б.Билгүүн, Г.Ринчэн нар спортын дэд мастер боллоо.
У
лсын аварга шалгаруулах даамны тэмцээний Ерөнхий шүүгчээр Улсын шүүгч, спортын мастер Д.Чойжилсүрэн, шүүгчээр Азийн даамын холбооны ерөнхийлөгч, Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, Улсын шүүгч, Спортын мастер н.Энхтүвшин нар ажиллана. Эрэгтэй 14, эмэгтэй 14 тамирчин тойргийн системээр тоглох ба Дэлхийн даамын холбооны албан ёсны цагийн хяналт болох 1цаг+20мин+30секундээр тоглолтыг хийх аж. 
Сонирхуулахад, Тус тэмцээний үеэр Баянхонгор аймгийн даамын холбоо "Олон улсын их мастертай хийх зэрэг тоглолт", "УАШТ-ий хэвлэлийн хурал", "Өсвөр үеийн нээлттэй тэмцээн" зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж, 100 буудалт даамын спортыг сурталчлахаар төлөвлөжээ. Баянхонгор аймагт болж буй 2017 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцсон тамирчдын оноо зүйлсийг Дэлхийн болон Азийн даамын холбоон бүртгэлд орох ба үүгээрээ тамирчны чансааг тодорхойлж үнэлдэг юм байна.                                                                                                                                                                                                                                                   Б.Мөнхзул
関連ニュース