Дарханхаан уулын их тахилга болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум буюу хуучнаар Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны тахилгат Дарханхаан буюу Баянтүмэнмөнх уулыг жил бүрийн зуны эхэн сарын шинийн 3-нд тахидаг уламжлалтай. Энэ жил тус уулын их тахилга тохиож байгаа. Уулын тахилга наадмыг зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр үйлдлээ.
Дархан хаан уулын их тахилга 05 дугаар сарын 28-ны өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр тохиож, Эрдэнэмандал хийдийн лам хуврагууд буян номын зан үйл хийж, мөн эрийн гурван наадам хийж, олон төрлийн уралдаан тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг зохиолоо. Нутгийн уугуул, суугуул иргэд уулынхаа их тахилгад хүрэлцэн ирж, тахилга наадам өргөн дэлгэр болсон юм.

Сурын харваа эрэгтэй, эмэгтэй, өсвөр үе гэсэн гурван ангиллаар болж, эрэгтэй харваанд Ц.Сансартайван, эмэгтэй харваанд Л.Одсайхан түрүүлсэн бол, үндэсний бөхийн барилдаанд энэ цаг үед Монгол Улсын аймаг, цэргийн цолтой бөхийн зүүн, баруун магнай болсон Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн хурц арслан Б.Номиндалай, Ш.Мөнгөнбаатар нараар магнайлуулсан хүчит 64 бөх зодоглосоноос шинэхэн аймгийн арслан Б.Зоритбаатар түрүүлж, аймгийн хурц арслан Б.Номиндалай үзүүрлэлээ. Хурдан морины уралдаанд их нас, соёолон, дааган насны морьд уралдаж наадамчин олныг баясгасан юм.
Дарханхаан уул буюу Баянтүмэнмөнх уул нь Хатагин хошууны тахилгат хайрхан. Дорнод аймгийн Матад сумын Матадхаан уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Зотолхаан уултай ах дүү гэдэг домогтой. Тус уулын эзэн нь есөн цагаан морьтой баатар байдаг ба Далх есөн тэнгэр гэж ч нэрлэдэг. Манжийн үед Дарьганга хошууны мал шуурганд уруудаж ирээд, нөмөрт нь тогтож, аврагдсан тул 1863 оны үед Дарханхаан цол олгож, түүнээс хойш нутгийн иргэд Дархан цолт уул хэмээн хайрлан, хамгаалж иржээ. УИХ-ын 2012 оны 5-р сарын 23-ны 57-р тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Нийт 1464 га газрыг хамарсан, сүрлэг сайхан тогтоцтой, олон төрлийн ургамал, ан амьтдаар баян. Сүүлийн жилүүдэд зэрлэг хонь болох аргаль нутагшиж байгаа юм байна.
Дарханхаан уул бол төрийн түшээдийн ирж залбирч, мөргөдөг уул бөгөөд энэ утгаар нь “Төрийн овоо” гэж ч нэрлэх нь бий.

Т. Одончимэг