“Би ийм шавьтай” хөтөлбөрийн шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-08 22:45:49
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Дархан сумын 16 дугаар сургуулийн захирал Б.Даваанямын санаачлагаар 2016-2017 оны хичээлийн жилд “Би ийм шавьтай” хөтөлбөрийг өөрийн сургуульд  хэрэгжүүлжээ. “Багш нарын сурагчдынхаа төлөөх бүтээлч зүтгэлийг нээн урамшуулж суралцагчдын хөгжлийг дэмжиж сурах арга барилд сургахад багшийн оролцоог дээшлүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэж Б.Давааням захирал ярилаа.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс энэ оны тавдугаар сарын нэгний хооронд хийгдсэн сургалтын болон сургалтыг дэмжих ажлын шилдэг үр дүнг шалгаруулсан уг хөтөлбөрт тус сургуулийн 73-н багш оролцсон байна. Хөтөлбөрийн тэргүүн байранд  гадаад хэлний багш Б.Энхбаяр, дэд байрт түүх, нийгмийн ухааны багш Б.Ариунтуяа, бага ангийн багш Ж.Отгонцэцэг нар шалгарав. Харин гуравдугаар байрт дуу хөгжмийн багш О.Октябрь, бага боловсролын багш Б.Должин, гадаад хэлний багш М.Долгормаа нар орж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болжээ.
                                                                                                                                                                           Б.Норовсамбуу
関連ニュース