Зуны дугуйланд цэцэрлэгийн насныхан идэвхтэй суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-16 09:05:35
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хүүхдийн ордон хүүхэд багачуудын сурч боловсрох, хөгжих орчин нөхцөлийг  хангах, тэдний аъяас  чадварыг хөгжүүлэх, хичээлийн хоцрогдолыг  арилгах,  мэдлэг  оюуныг  тэлэх  зорилготойгоор  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  хүүхдүүдийн  зуны амралт  эхэлсэнтэй холбогдуулан бүжиг, шатар, төгөлдөр хуур, дуулаачийн дугуйлангуудыг идэвхтэй хичээллүүлж, зуны сургалтын  шинэ элсэлт авсан  байна.  
Хүүхдийн ордоны сургалтын танхимуудад математик, монгол хэл, англи, хятад, солонгос хэлний сургалтыг өглөө, өдрийн  ээлжээр хичээллүүлж байна. 
Бүжгийн дугуйланд цэцэрлэгийн насны хүүхдүүд идэвхтэй суралцаж байгаа бол Шатарын дугуйланд  дөрвөн наснаас дээш насны хүүхдүүд суралцаж байна. Харин математик, монгол хэлний хичээлийн сургалтанд 1-5 дугаар ангийн сурагчид хичээллэж байна. Бусад гадаад  хэлний сургалтууд нь сургуулийн ахлах, дунд,  бага нас  ба насанд хүрэгчдийн  ангилалаар  тус тус хичээллэж байгаа ажээ.   
А.Бямбасүрэн
関連ニュース