Зэрлэг амьтан хамгаалах чиглэлээр таван нөхөрлөл ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт аргаль, янгир, тарвага хамгаалах, тоо толгойг зохистой хэмжээнд болгох зорилгоор Хашаат, Цахир, Цэцэрлэг, Ихтамир сумдад нийт 53 өрхийн 159 гишүүнтэй 5 нөхөрлөл ажиллаж байна.
Амьтны менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Хашаат сумын Номгон нөхөрлөл аргаль, угалз, халиун бугыг, Цахир сумын “Баянхангай” нөхөрлөл янгир ямааг, Цэцэрлэг сумын “Баянтал”, “Талын нөхөд”, Ихтамир сумын “Тарвагатай” нөхөрлөлүүд тарвагыг хамгаалах чиглэлээр байгуулагдан ажиллаж байна.
Тухайлбал, нөхөрлөл байгуулагдсанаар Хашаат сумын Их номгон хайрханд 2005 онд хоёр толгой бүртгэгдсэн аргаль хонь өнөөдрийн байдлаар 72 толгой болжээ. Цахир сумын Баянхангайд 2012 онд янгир ямаа 12 толгой байсан бол өнгөрөгч 4 дүгээр сарын тооллогоор 120 толгойд хүрчээ. Цэцэрлэг сумын Хонгоржийн тал, Ихтамир сумын Борт зэрэг газруудын нөхөрлөлүүдийн хариуцсан талбайд тарваганы тоо өсөхийн хэрээр хамгаалах газар нутгийн хэмжээ тэлж байгаа юм.

Б.Гэрэлт-Од