Германы шигшээ баг Тив хоорондын цомын тэмцээний финалд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СОЧИ./TASS/. Хөлбөмбөгийн Тив хоорондын цомын тэмцээний хагас шигшээ тоглолтонд Германы шигшээ баг Мексикийн хөлбөмбөгчдийг 4:1-ийн харьцаагаар хожлоо. Сочи хотын ”Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтыг 37 000 гаруй үзэгчид сонирхон үзжээ.
Германы шигшээ багийн довтлогч Леон Горецка тус тэмцээний түүхэнд хамгийн богино хугацаанд хоёр гоол хийснээр тоглолтын хувь заяа шийдэгджээ. Тэрбээр эхний гоолоо тоглолтын 6 дахь минутанд хийсэн бол удаахийг нь 8 дахь минутанд оруулжээ. 59 дэх минутанд Германы багийн довтлогч Тимо Вернер ялалтыг бататган гуравдахь гоолыг хийсэн бол 89 дэх минутанд Мексикийн хагас хамгаалагч Марко Фабиан хариу нэг гоол хийлээ. Гэсэн хэдий ч хоёрдугаар үеийн нэмэлт цагт мексикчүүд дахин нэг гоол алдсанаар тоглолт өндөрлөсөн байна.
Германы шигшээ баг Тив хоорондын цомын тэмцээнд анх удаагаа финалд шалгарсан нь энэ бөгөөд өмнө нь 2005 онд хагас финалд гарсан нь тус багийн хамгийн өндөр амжилт юм.
Цомын тэмцээний финалд шалгарсан Герман, Чилийн багууд ням гарагт Санкт-Петербург хотод тоглоно. Хүрлийн төлөөх тоглолт мөн өдөр Москвад болох ба мексикчүүд португалчуудтай тоглох юм. Португалын шигшээ багийн шилдэг тамирчин К.Роналду энэ тоглолтонд оролцохгүй болсон учир нь тэрбээр дөнгөж төрсөн хоёр ихэр хүүхэдтэйгээ уулзахаар багийн удирдлагаас чөлөө авсан юм.

О.Барс