Орост болох ДАШТ-2018-ыг гадаадын 1 сая хөгжөөн дэмжигч үзнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-06-30 13:35:02
СОЧИ./TASS/. ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-2018-ыг зохион байгуулах хороо "уг тэмцээнийг явуулах хугацаанд Орост нэг сая орчим гадаадын хөгжөөн дэмжигчид ирнэ" гэж тооцоолж байгаа ажээ. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд,  “Россия-2018”-ын зохион байгуулах хорооны дарга Виталий Мутко мэдэгдлээ.

“ДАШТ-д зориулж ойролцоогоор гурван сая ширхэг тасалбар гаргасан байгаа. Нэг сая гадаадын хөгжөөн дэмжигчдийг хүлээн авна гэж бид тооцоолж байна” хэмээн В.Мутко ярилаа.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаарын 15-нд Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.
О.Барс 

 

 

関連ニュース