Коннор Макдэвид дэлхийн хамгийн баян хоккейчин боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. Үндэсний хоккейн лигийн /NHL/ "Эдмонтон Ойлерз" клуб Канадын хоккейчин Коннор Макдэвидэд 8 жилийн хугацаанд 100 сая долларын цалин өгөхөөр болсон байна.
Гэрээнд тусгасны дагуу К.Макдэвид 2018/2019 оны улирлаас эхлэн жил бүр дунджаар 12,5 сая долларын цалин авах бөгөөд ингэснээр дэлхийн хамгийн баян хоккейчин болж байгаа юм. Гэсэн хэдий ч тэрбээр Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян тамирчдын дотор эхний 100-д ч орохгүй бөгөөд хэрвээ ийм хэмжээний мөнгөөр Үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглож байсан бол цалингийнхаа хэмжээгээр тус лигт 71-д бичигдэх байжээ.
К.Макдэвидийн хувьд 100 сая доллароос дээш гэрээ байгуулсан түүхэн дэх 5 дахь хоккейчин болж байгаа юм. Түүнээс өмнө 100 саяас дээш үнийн дүн бүхий гэрээг “Вашингтон” клубын довтлогч А.Овечкин /124 сая $/, “Монреаль”-ийн Ши Уэбер /110 сая $/, “Питсбург”-ийн довтлогч Сидни Кросби /104 сая $/, “Нью-Йорк”-ийн Илья Ковалчук нар байгуулж байжээ.

Б.Адъяахүү