Оросын теннисчид Уимблдоны тэмцээний хосын төрөлд анх удаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-07-16 12:53:54
МОСКВА. /Sputnik/. Оросын теннисчин Елена Веснина, Екатерина Макарова нар өнгөрсөн ням гарагт болсон Уимблдоны тэмцээний эмэгтэй хосын төрөлд анх удаагаа түрүүллээ.

Тэд Тайваний Чан Хао-Чин, Румыний Моника Никулеску нарын хосыг 6:0 харьцаагаар хожиж, аваргын титмийг хүртлээ. Тоглолт Лондон хотод 21:30 минутад эхэлж 55 минут үргэлжилсэн байна.

2015 онд Е.Веснина, Е.Макарова нар Уимблдоны хосын төрлийн финалын тоглолтод Швейцарийн Мартина Хингис, Энэтхэгийн Саниа Мирза нарт хожигдож байсан юм.

Тэд 2016 оны зуны Олимпын наадмаас алтан медаль хүртэж байсан бол 2013 оны Францын нээлттэй тэмцээн, 2014 оны АНУ-ын нээлттэй тэмцээнүүдийн аваргаар шалгарч байсан тамирчид юм. 
Х.Сарнай
 

関連ニュース