AIBA-гийн Гүйцэтгэх хороо Чинг-Куо Ву-д итгэл үзүүлсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-07-25 15:27:15
МОСКВА./TASS/. Олон улсын сонирхогчдын боксын холбооны /AIBA/ Гүйцэтгэх хорооны гишүүд тус байгууллагын одоогийн ерөнхийлөгч, өдгөө 70 настай Тайванийн иргэн Чинг-Куо Ву-д итгэл үзүүлэхгүй гэдгээ илэрхийлжээ.

Тус байгууллагын Гүйцэтгэх хорооны 13 гишүүн уг шийдвэрийг дэмжин саналаа өгсөн байна.

Чинг-Куо Ву 2006 онд Пакистаны иргэн Анвар Чоудри-гийн дараа AIBA-гийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Улмаар 2014 оны 11 дүгээр сард тус байгууллагын тэргүүнээр гуравдахь удаагаа улиран сонгогдсон байна. 2012 оноос тэрбээр Олон улсын Олимпын  хорооны Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа аж.

AIBA-гийн Гүйцэтгэх хорооны хурал өнөөдөр /мягмар гараг/ Москвад болж байгаа юм.
О.Барс 

 

 

 

関連ニュース