Шургийн гүүрнээс-Хашаатын даваа хүртэлх 50 км авто замд эрсдлийн хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-04 11:04:15
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын энэ оны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөний дагуу газрын даргын баталсан удирдамжаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт Шургийн гүүрнээс-Хашаатын даваа чиглэлийн 50 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэгч  “Чайна Хуаши Энтерпрайзиз” ХХК-ний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ.
Тус замын компанийн ажилд  Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”,  “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Газрын тухай”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Авто замын тухай”  хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэнд шалгалт хийжээ.
Шалгалтыг 2.23 .Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад тухайн үйл ажиллагаанд хамаарах 128 оноо бүхий хууль тогтоомжийн заалтаас 44 оноо буюу 34.3 хувьтай дунд эрсдэлтэй, 5.16.1 кодтой “Авто замын угсралт, шинэчлэлт, их болон ээлжит засварын ажлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад Дунд эрсдэлтэй, 2.12 кодтой “Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн болон аж ахуйн нэгжийг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад бага эрсдэлтэй шалгагдлаа.
Мөн авто замын Инженерийн байгууламж, шугам шүлжээг хамгаалах шилжүүлэх арга хэмжээ авсан талаарх баримт бичиг байхгүй байгаан АЗТХ-ийн 13.4 дахь заалтыг, ДБХ-ийн Сайдын 2000 оны 06 сарын 15-ны өдрийн 199 тушаал БНбД 32.02.00
Хиймэл байгууламжийн арматурчилалт, хэв хашмалын геодезийн хэмжилт, геометрийн хэмжээсийн баталгаажуулалт хийсэн бичиг баримтын бүрдүүлэлт байхгүй байгаан АЗТХ-ийн 13.4 дахь заалтыг
Геодезийн баталгаажуулалт хийсэн, гүйцэтгэлийн зураг гаргасаныг нотлох баримт бичиг байхгүй байгаан “МУЗГ-ын 2012 оны 151-р тогтоол”-ыг тус тус зөрчсөн байна.Эдгээр илэрсэн зөрчлийг арилгаж,дутагдлбг дахин давтахгүй байгаа талаар тус комдани албан тоот ирүүлжээ.
 
Монгол Улсын баруун бүсийн авто замыг хөгжүүлэх төслийн авто замын ажлыг гүйцэтгэгч "Чайна хуаши этерпрайзиз" ХХК, "Эйч Кэй Би" ХХК-нуудад Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газараас төлөвлөгөөт хяналт шалгалт, Эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийж , гарсан зөрчилүүдыг арилгах албан шаардлага хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвөллөгөө хүргүүлэн ажиллаж байна.
А.Бямбасүрэн
関連ニュース