Засаг даргыг сонгох санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамт явуулах хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Ховд аймагт эхэллээ. Тус аймагт хэлэлцүүлэг зохион байгуулах ажилд УИХ-ын Тамгын газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, хэвлэл мэдээллийн ажилтнууд, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар оролцож нээж үг хэллээ.
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Монгол Улсын түүхэнд Үндсэн хуулийг түүхэнд дөрвөн удаа өөрчилж, баталсан байдаг. Хамгийн сүүлд 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, хуулийн дагуу ард иргэд бид ажиллаж, амьдарч байна. Тус хуульд өөрчлөлт оруулах талаар үе үе яригдаж долоон өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаа тодорхой хэд хэдэн заалт оруулах, үүнд төрийн эрх мэдлийн хуваарилах асуудалд хэд хэдэн өөрчлөлт оруулна. Эдгээр заалтуудын өөрчлөлтийн талаар УИХ-ын Тамгын газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажилтнууд сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Манай аймаг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд гурван хэсэгт зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөст суманд баруун бүсийн сумууд, аймгийн төвд зүүн болон төвийн бүсийн сумууд, Эрдэнэбүрэн суманд хойд болон зүүн бүсийн сумууд хэсэгчлэн оролцоно” гэв.
Анх АИХ-ын 430 депутат шинэ Үндсэн хууль батлалцахад оролцож байсан бөгөөд тухайн үед Ховд аймгаас сонгогдон оролцож байсан АИХ-ын депутат, Монгол Улсын Гавьяат эдийн засаг Ү.Цэдэнбал, Монгол Улсын Хүний Гавьяат эмч Ж.Даваабал нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт уригдаж оролцлоо.

Хүний эрх, эрх чөлөө, эрүүл аюулгүй байдлыг эрхэмлэсэн шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Ү.Цэдэнбалтай хэлэлцүүлгийн үеэр уулзахад “Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хууль батлалцахад 430 депутат 75 хоног ажилласан. 430 депутат өөр өөр үзэл бодолтой, өөр мэргэжилтэй хүмүүсийн үзэл бодлыг Монгол Улсынхаа хөгжлийн зөв чигт хандуулахад зөрчил, маргаан гарс байсан ч санал нэгтэй Монгол Улсаа гэсэн сэтгэлээр тулгуур гол хуулиа баталж, санал нэгдэж чадсан. Дөрөв дэх Үндсэн хууль хэлэлцүүлэх талаар түүхэн хөгжлийн явцтай холбоотой төрийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийх хойшлуулшгүй асуудал гарч байна. Ялангуяа УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох асуудал Үндсэн хуульд зааснаар амьдрал дээр зөрчигдөж байна. Одоо Мал эмнэлгийн арга хэмжээтэй холбоотой малын эрүүл мэнд, үржлийн асуудалтай холбогдох хууль хэлэлцэж байна гэж бодоход амьдралын үнэнийг мэддэг, мал аж ахуйг хөгжүүлэхэд бие сэтгэлээ зориулсан Хөдөлмөрийн баатар хоньчин Цогтгэрэл, Намхайнямбуу нарын арга туршлагаас тусгавал илүү бодитой байж, хуулиа хэрэгжүүлэхэд ч амьдрал дээр бодитой тусгаж өгнө.
Ард түмний итгэл хүлээж сонгогдсон Ерөнхийлөгч өргөсөн тангаргаасаа няцаж, хууль зөрчвөл АИХ-ын депутатуудын дийлэнхийн саналаар огцруулах гэж хүртэл санал оруулж байсан. Төрийн эрх барих дээд байгууллага Ерөнхийлөгч, УИХ ,Засгийн газарт хариуцлага тооцох асуудал Үндсэн хуулийн заалт хоёр зөрчигдөж байгаа юм.
Орон нутгийн Засаг захиргаа нутгийн удирдлагын тухайд баг, сум, аймгийн Засаг даргыг ард түмэн санал гаргаж, дээд газар нь батлах, сонгох учиртай. Гэтэл аймаг, сум, багийн Засаг даргыг сонгохдоо нутгархаж, төрөл, садан, ураг төрлийн холбоотой хүмүүс сумын төвд сонгууль болох үед машин машинаар ачиж очоод ах, дүү, төрөл саднаа багийн Засаг даргаар сонгож байна. Сум, багийн Засаг даргыг сонгохдоо ард түмний санал хураалтыг Орон нутгийн сонгуультай хамт явуулдаг байх хэрэгтэй” гэв.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл төрийн эрх мэдэл албан тушаалтан намчирхах, нутгархаж жалга довын үзэл гаргадаг, төрөл саднаа тойруулан ажил албан тушаал дэвшүүлдэг буруу хэв зуршлыг арилгаасай гэж байгаа бол, УИХ-ын гишүүн сонгохдоо ядаж хоёр жилийн өмнө хийсэн ажилтай нь ард иргэд танилцах боломж өгөх, УИХ-ын гишүүн нэр дэвшиж гарч ирээд ул боов тараадаг, уут нүүрс өгдөг, бэлэг хачиг барьдаг арга ядсан зуршлаас салж, монгол хүний хөгжилд анхаарч, хамтдаа хөгжиж алсын хараатай байх хэрэгтэй гэдэг саналыг АИХ-ын депутат Монгол Улсын Гавьяат эдийн засагч, ахмад настан Ү.Цэдэнбал гуай нэмж хэлсэн юм.
Ховд аймагт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Тамгын газар, Аюулгүй байдлын, гадаад бодлогын байнгын хорооны ажилтнууд сум бүрээс төлөөлөн оролцож байгаа оролцогчдод эхлээд сургалт явуулж, дараа нь хэлэлцүүлэг хийж санал авах ажиллагаа амжилттай явагдаж байна.

А.Бямбасүрэн