Багшлах эрхийн шалгалтад 215 оролцогч тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалтыг энэ сарын 5-ны өдөр Жаргалант сумын бүрэн дунд 2 дугаар сургуульд зохион байгууллаа.
Багшлах эрхийн шалгалтад 259 оролцогч бүртгүүлсэнээс 257 оролцогч шалтгалтын 1 дүгээр шатанд хамрагдаж 2 дугаар шатанд 215 оролцогч тэнцсэнээс 198 оролцогч эссэ бичиж өгсөн байна. Шалгалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын мэргэжилтэн И.Солонго, БСШУСЯ-ны мэргэжилтэн Ж.Цэрэндулам, Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Т.Бат-Өлзий, Ц.Балжинням, М.Бердигүл нар удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан байна.
Багшлах эрхийн шалгалтад оролцогчид дүрэм журмынхаа дагуу шалгалтад соёлтой оролцож байсныг зохион байгуулагчид онцлов.

А.Бямбасүрэн