Олон ястны ардын урлаг судлах акедами байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Уран бүтээлийн уралдаанд улсад дөвөн удаа шөвгөрч, баруун бүсдээ зургаан удаа нэгдүгээр байр эзэлсэн Ховдын театрын 70 жилийн ойг угтаж Ардын жүжигчин, эрдэмтэн доктор, гавьяат нарын бүрэлдэхүүнтэй олон ястны ардын урлаг судлах академи ТББ байгуулагдлаа.
Уг академи нь олон ястны ардын урлагийг сонгодог урлагийн хэмжээнд хөгжүүлэх нутгийн бренд уран бүтээл олшруулж зохиогчийн эрх олгуулах, их сургуулийн Ардын урлагийн ангийн багш оюутнуудаараа эрдэм шинжилгээний бүтээл туурвуулах улмаар Ховдын театрыг Ардын урлагийн эрдмийн театр болгох зорилттой ажиллах юм. Бүрэлдэхүүнд нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, урлагийн гавьяат зүтгэлтэн , ардын жүжигчин, зохиолч найруулагч зэрэг урлаг соёлын зүтгэлтэн нар оролцож байна.

А.Бямбасүрэн