"Хан жаргалант хоршоо" бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Өдөр бүр шинэ” гэсэн уриатай “Хан Жаргалант Ховд” хоршоо одоогоос есөн жилийн өмнө байгуулагдаж Ховдод хиам үйлдвэрлэж эхлэн олны танил болж байсан юм.
2013 онд эднийх тоног төхөөрөмж болон технологийн шинэчлэл хийж, бүтээгдэхүүнийхээ чанарт ахиц дэвшил гарган, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж байгаа юм. Ажилтнуудаа Улаанбаатарт Хүнс комплекс, Русский комплекс зэрэг газруудад үйлдвэрлэл дээр дадлагажуулж, ур чадварыг нь ахиулжээ. Ингэснээр орон нутагтаа царцаамаг, Ховд нэрийн хиам, цэлцэгнүүр зэргээс гадна тахианы мөч, үхрийн амталж шарсан мах, адууны утсан мах, үхрийн хэл бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм.
“Хан Жаргалант ховд” хоршоо орон нутгийн малчид иргэдээс гол түүхий эд болох махаа худалдан авдаг. Орон нутагт нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нутгийн эдийн засаг, нийгмийн амьдралд бодитой хувь нэмэр оруулж яваа орон нутгийн шилдэг аж ахуй нэгжүүдийн нэг.
Жилийн жилд,ялангуяа хаврын улиралд махны үнэ манай аймагт тэнгэрт гартлаа өсч байхад эднийх хиам, мах махан бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөггүй, үнээ барьдаг. Нэг үгээр бол түүхий эдийнхээ хангамжийг сайн хийж, махны үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр барьж чаддаг.
Одоо тус хоршоо зуны улиралд аялал зугаалгад авч явах, хол ойр алба амины ажлаар авч явахад муудахгүй амталж, шарж хатаасан “Баруун монгол жерки” нэртэй махыг 200 граммаар савлан худалдаанд гаргаж байна.
“Өдөр бүр шинэ” уриатай тус компани махан бүтээгдэхүүнийг дөрвөн улирлын өнгө,цаг уурын нөхцөл байдалд тохируулан шинэ нэр төрлүүд нэмж хэрэглэгчдийг татсаар байна.

А.Бямбасүрэн