Цагдаагийн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЦагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн дэд хурандаа Т.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна.
Тэд ажиллах хугацаандаа цагдаагийн хэсгийн ажил байдалтай танилцаж, хөдөөгийн ард иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өгч, замын хөдөлгөөний шинэ дүрмийг танилцуулж байна. Дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийнхний томилолтын гол зорилго нь Цагдаагийн газрын үйл ажиллагаатай холбоотой санал, асуулга, судалгааг иргэдээс авч, үйл ажиллагаандаа тусгах юм.
Б.Туяа