Хичээлийн хэрэгслийн үнэ ханш тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-21 10:14:43
Ховд /МОНЦАМЭ/. Шинэ хичээлийн жил  эхлэх гэж байгаатай холбогдуулан сурагчдын хичээлийн хэрэгсэл ямар үнэ ханштай байгаа талаар Баруун бүсийн төв захын бизнес эрхлэгчдээс тодрууллаа.

Энэ жилийн тухайд хичээлийн хэрэгслийн үнэ ханш өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хэвийн байгаа гэдгийг худалдаачид ярьж байлаа. Үнэ ханшийн тухайд 12 хуудастай дэвтрээс 96 хуудастай дэвтэр 250-1300 төгрөгийн ханштай байна. Харин зургийн дэвтэр 800-2500, үзгэн бал-250-1500, баллуур 200-800, өнгийн цаас 700-2500, пинал 2500-12000, штрик 1000-1500, цаасны цавуу 500-2000, пламастер 2500-4000, өнгийн хурандаа 1500-3000, усан будаг 2000-3000, шугам 200-2000, скоч 350-2000, балны запас 3000-3500, ватум цаас 1000, үзүүрлэгч 200-500, гортиг 1500-9000, сампин 2500-3000, гуаш 4000-6000, баримлын шавар 2500-4000, хайч 1500-3500, тодруулагч 800-1000 төгрөгийн үнэ ханштай байна.

Хичээл хараахан эхлээгүй байгаа учраас хичээлийн хэрэгслийн үнэ ханш тогтвортой байна, гэхдээ хичээл эхлэх цаг нь тулаад ирэхээр наймаачид доллар, юанийн ханш өссөн гэдэг нэрээр дээрх үнэ дээр 500-1000 төгрөг нэмж зардаг гэдгийг зарим эцэг, эхийн төлөөлөл хэллээ.
А.Бямбасүрэн
 
 
関連ニュース