Тарваган тахлын тохиолдол дахин илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-30 11:47:46
Ховд/МОНЦАМЭ/ Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний эцсийн хариугаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн М нь Тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан юм.

Иргэн М нь БОЭТ-ийн халдвартын тасагт эмчлүүлж байгаа бөгөөд дахин тохиолдол илрээгүй байна. Үүнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх үүднээс Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрээр энэ оны наймдугаар сарын 28-ны өдрийн шөнийн 11:00 цагаас эхлэн  наймдугаар сарын 30-ны өдрийн 23 цаг хүртэл Бүх зах, олон нийтэд үйлчилгээ явуулдаг газар, ресторан зэрэг үйлчилгээний газруудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, аймгийн ОБГ-ын дарга Б.Алтанбадралт, Хот тохижилтын газрын дарга П.Мягмартүвшин нартай уулзаж, тус суманд гарсан тарваган тахлын талаар ард иргэдээ сэрэмжтэй байхыг зөвлөж, хотын гэрэлтүүлэг, хог цэвэрлэх, захын орчин тойрныг цэвэрлэх, ариутгахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Үүсээд буй тахлын нөхцөл байдлын талаар иргэдэд үнэн бодитой мэдээллийг түргэн шуурхай, тогтмол хүргэж ажиллахыг зөвлөлөө.
А.Бямбасүрэн
関連ニュース