Завханы ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тохижилт сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-25 13:36:53
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 80 орчим хувь нь цэвэр устай болоод байна. Дотуур байрны хувьд 75 хувь нь дотор, 30 орчим хувь нь гадна бие засах газартай бөгөөд тэдгээрийн суудлын хүрэлцээ, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл харилцан адилгүй байна.
Мөн чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх өрөө танхим нь 60 орчим хувь нь хангалттай гэсэн мэдээ байна. Хүүхдүүд сүүлийн гурван жил биеийн тамирын зааланд чөлөөтэй тоглох боломжтой болоод байгаа юм. Харин дотуур байрны хүүхдүүд сургуулийн индүү, угаалгын машин хэрэглэхээс гадна өөрсдийн индүү, хувцас угаах түмпэнг ашиглах хандлага нийтлэг байна.  Зарим дотуур байр хүүхдийн тоглоомын болон амралтын өрөөгүй, амралтын өрөө гаргасан ч зурагтаас өөр тохижилтгүй, номын сан, уншлагын танхимгүй байгаа талаар мэдээллээ.
Дашрамд Завханд ерөнхий боловсролын 30 сургуулийн дотуур байранд нийт 1415 сурагч амьдарч байгаагийн 702 нь буюу 49.6 хувь нь эмэгтэй, 1025 буюу 72,4 хувь нь малчдын хүүхэд байна.
Б.Мягмарсүрэн 
関連ニュース