Завханы Шүүх иргэддээ нээлттэй үйлчилж 130 гаруй мэдээллийг хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Шүүхээс иргэддээ шүүхтэй холбоотой мэдээ мэдээллийг долоо хоног бүр шинэчлэн мэдээлдэг болжээ.
Тухайлбал энэ долоо хоногт давж заалдах гомдол гаргах талаарх зөвлөгөө мэдээллийг хүргүүллээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг “гардан авснаас” хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаж болно. Давж заалдах гомдлыг мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд гаргаж өгнө. Давж заалдах гомдлыг бичгээр гаргах бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд гомдол гаргаж буй шүүхийн нэр хаяг тодорхой байх, гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн тэгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар,аль шүүхийн ямар шийдвэрийг давж заалдаж байгаа гэхчлэн зургаан зүйлийг иргэн бүрдүүлж баримтжуулах ажээ. Мөн давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлдэг тухай ч мэдээллээ.
Дашрамд Завханы Шүүх иргэддээ нээлттэй, ил тод үйл ажиллагааг явуулдаг бөгөөд иргэддээ хэрэгтэй гэсэн 130 гаруй мэдээллийг бэлтгэн мэдээлжээ. Иргэд давж заалдах шатны шүүхэд гаргадаг нийтлэг асуултуудыг ч мөн мэдээлэв. Тодруулбал давж заалдах гомдлоос хэдийд, хэрхэн татгалзах вэ?, Давж заалдах гомдлоос татгалзсаны үр дагавар юу вэ?, Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нотлох баримт гаргах боломжтой юу? гэхчлэн 23 асуултад тодорхой хариултыг өгчээ.

Б.Мягмарсүрэн