Шинзо Абэ найрамдлын гэрээний талаар Путинтай ярилцах хүсэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /Koydo/. Япон улс Туркт болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхий сайд Шинзо Абэгийн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Америкийн төрийн тэргүүн Барак Обаматай хийх хоёр талын уулзалтад бэлтгэх ажлыг хийж байна. Энэ тухай Японы Засгийн газрын тэргүүн өөрийн өргөөнд сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Одоогийн байдлаар Влидимир Путин болон Барак Обаматай хийх уулзалтад бэлтгэж байна” гэж тэрбээр хэлсэн байна. “Хэрэв Оросын Ерөнхийлөгчтэй уулзвал энэ нь найрамдлын гэрээ байгуулах тухай хэлэлцээг идэвхжүүлэх талаар хүрсэн тохиролцоог биелүүлэхэд нөлөөлсөн уулзалт байгаасай гэж хүсч байна” гэж Абэ онцлон тэмдэглэжээ.
Москва болон Токиод сүүлийн жилүүдэд буурсан бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх хэтийн төлөв бий гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Шинзо Абэтэй уулзахдаа мэдэгдсэн байна. “Янз бүрийн чиглэлд бидний хамтын ажиллагаа зарим талаар идэвхжиж байгааг уулзалтын эхэнд онцлон дурдахыг хүсч байна. Тухайлбал, сүүлийн хэдэн жилд Засгийн газар хоорондын комиссын хурал анх удаа саяхан боллоо” гэж тэрбээр хэлжээ.
Хариуд нь Абэ найрамдлын гэрээ байгуулах асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тайван хэлэлцэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
Д.Жаргал