Д.Ууганбаяр: Хэд хэдэн шалтгааны улмаас сайн сурагчид багш мэргэжлийг сонгохгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. БСШУ-ны Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж буй цалин нэмэгдүүлэх ажил хаялтад Баянхонгор аймгийн 20 шахам сургууль, цэцэрлэг нэгджээ. Өнөөгийн нөхцөл байдал болоод бусад асуудлаар "Номгон" ахлах сургуулийн Физикийн багш, Цалин нэмэгдүүлэх хүр хорооны Баянхонгор аймаг дахь зохицуулагч Д.Ууганбаяртай ярилцлаа.
-Боловсролын салбарынхны цалин нэмэгдүүлэх шаардлага бүхий ажил хаялтад Баянхонгор аймгийн хэмжээнд хэчнээн байгууллага, багш ажилчид нэгдээд байна вэ?
-Монголын Боловсрол соёл шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2017 оны 11 дүгээр с арын 13-наас эхлэн зохион байгуулж буй ажил хаялтад нэгдэхээр өчигдөр /2017.11.12/ оройны 20:00 цагийн байдлаар Номгон, Эрдэм, Баян-Ойт, Номундалай, Эрдэнэмандал ахлах сургуулиуд, Хүрээмарал, Өлзийт, Жинст, Шинэжинст сумын сургуулиуд нэгдэхээ мэдэгдсэн. Цэцэрлэгүүдээс аймгийн 9, 5, 2, 7, 11, 10, 6 дугаар цэцэрлэг, Өлзийт, Хүрээмарал, Бууцагааны цэцэрлэгүүд ажил хаяж байна. Аймгийн төвийн зургаан сургуулиас тав нь нэгдээд байгаа бол Соого Сейко сургууль энэ долоо хоногийн ажлын өдрүүдийг гүйцээгээд, ажил хаялтад нэгдэхээр болсон.
-Ажлын тав хоногоо гүйцээгээд гэдгийг тайлбарлахгүй юу?
-Хөдөлмөрийн тухай хуулийн 120.5-д зааснаар Ажил хаялтыг ажил олгогчид ажлын тав хоногийн дотор мэдэгдэх ёстой байдаг. Тус сургуулийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь энэ пүрэв гарагт хуралдах хуваарьтай юм билээ. Тухайн хурлаараа авч хэлэлцээд, ирэх долоо хоногоос ажил хаях тухайгаа мэдэгдсэн.
-Нэр дурдагдсан байгууллагуудаас өнөөдөр ажиллаж байгаа газрууд цөөнгүй байна. Баян-Ойт сургууль, Тавдугаар цэцэрлэг зэрэг газрууд хүүхдүүдээ хүлээн авснаас харвал дээрх жагсаалтад тань өөрчлөлт орсон байх шиг?
-БСШУС-ын сайдын албан бичиг 2017.11.10-ны өдөр сургуулиудын захирал, эрхлэгч нарт ирсэн байгаа. Тус бичигт ажил хаялт хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялт гэж үзэж байгаагаа хэлээд ажил хаялтыг зогсоох арга хэмжээ авахыг шаардсан байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 119.3 дахь хэсгийг ноцтой зөрчиж байгаа хэмээн Үйлдвэрчний эвлэлээс үзэж байгаа юм. Ажил хаялтад хэн ч сайн дураар оролцох эрхтэй, ажил хаялтыг зогсоох, түүнд оролцохоос татгалзахыг тулган шаардаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн заалтыг зөрчиж, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд ч харшилж байгаа хэрэг. Тус албан бичигтэй холбоотойгоор зарим сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар албан хүчээр ажлаа үргэлжлүүлж байгаа юм байна.
-Ажил хаях үндэслэлээ тодруулахгүй юу?
-БСШУС-ын сайд, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарсан ажлын хэсэг ажилласан. Тус ажлын хэсэг санал дүгнэлтээс харвал багш ажилчдын орлогыг нэмэгдүүлж байгаа мэтээр бичсэн байгаа боловч төсөв дээр цалингийн үндсэн сан нэмэгдээгүй байгаа юм. Жишээ нь, Захиралд хэмнэсэн төсвөө багш нарт цалин болгож өгөхийг тусгасан байсан. Энэ бол ямар ч боломжгүй, хий горьдлого үүсэхээр байна гэж харагдаж байгаа. Яагаад гэвэл төсөв хэмнэх нэрийдлээр бидний цалин хөлс жилээс жилд хасагдаж, сүүлийн жилүүдэд цалингийн сан хүрэлцэхээ болиод байна. Зарим тохиолдолд бид үр дүнгийн мөнгөө авч чадахгүй байх тохиолдол ч байна. Тухайлбал, цалингийн сан хүрэлцэхгүй байгаа гэх шалтгаанаар 2015 оны дөрөвдүгээр улирлын үр дүнгийн урамшууллын мөнгө аваагүй. Нөхцөл байдал газар дээрээ ийм байхад дээрх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тиймээс цалингийн сүлжээг бодитоор 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж байна.
-Орон нутагт багш нарын дундаж цалин хэд байгаа вэ. Хөдөө сумдад ч ижил байдаг уу?
-Засаг газрын 90 дүгээр тогтоолын хүрээнд орон нутгийн багш нарт нэмэгдэл бий нь бий. Аймгийн төвийн багш нар хотынхноос найман хувь, хөдөө сумдынх 10 хувийн нэмэгдэлтэй ажилладаг.
-Тэгэхээр орон нутгийн нэмэгдэл, таван жилийн тэтгэлэг зэргээр багш нарын хувьд төрийн бусад албан хаагчдаас хамаагүй давуу талтай, чамлахааргүй нэмэгдэл байдаг мэт харагдаж байна л даа.
-2012 онд цалин 53 хувиар нэмэгдэж байхад бидний цалин 400 ам.доллартай тэнцэж байсан. Гэтэл өнөөдөр 200 доллар хүрэхтэй үгүйтэй, бодит орлого хоёр дахин буурсанд учир байгаа юм. Худалдан авалт хийх бүрт үнэ өсөөд байдаг, харин бидний гар дээр цалин хөлс гэж ирж байгаа нь хорогдоод байгаа байхгүй юу. Таван жилийн тэтгэлгийн тухайд анхлан хэрэгжихдээ чадварлаг сайн багш нарыг орон нутагт ажиллах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих алсын хараатайгаар хэрэгжүүлж эхэлсэн ажил. Зүй ёсны хэрэг шүү дээ.
-Цалин нэмэгдүүлэх шаардлагын хажуугаар багш нарийн мэргэжлийн ур чадварын асуудал ихээр яригдаж байна. Багш нар хүссэн цалингаа авахаар болвол та бүхний ажлын бүтээмж хэрхэн дээшлэх вэ?
-Цалин нэмэгдүүлэх шаардлагын гол зүйл нь багш нарын үнэлэмжийн асуудалтай холбоотой л доо. Тухайлбал, Миний хувьд багшийн ажлыг эрхлээд 12 жил болж байна. Миний бэлтгэсэн шавь нараас улс, аймгийн уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргасан олон сурагч байсан ч хэн нь ч багш болсонгүй. Яагаад гэхээр багшийн ажил дуусч дундаршгүй, цалин нь амьдралд хүрэлцдэггүй зэрэг шалтгаанаар багш мэргэжлийг сонгохгүй байна. Уг нь тухайн хичээлээ гүнзгий судалж, амжилт гаргасан сурагч нар маань үргэлжлүүлэн их, дээд сургуульд тус хичээлийнхээ багшаар суралцаад ажиллаад явах юм бол тэндээс гарах “бүтээгдэхүүнүүд” чанартай байх юм. Ерөнхий боловсролын сургуулиа дөнгөн данган төгсөөд, захын нэг сургуульд бүртгүүлээд Багш гэсэн дипломоо өвөртлөөд ирж байгаа юм. Социализмийн үед хэн сайн сурсан, аль мундаг нь л Багшийн сургуульд орж, чанартай боловсон хүчин бэлтгэгдэж, тэр хэрээр сургалтын чанар сайн байж л дээ. Одоо харин эсрэгээрээ болчихоод байгаад л учир байна.
-Цахим ертөнцөд багш нарын ажил хаялтыг маш ихээр буруутгаж, иргэд нэлээд бухимдалтай байна л даа. Харин та нар дээр албан ёсоор ирээд, ажил хаялтын тухайд санал бодлоо хэлээд хичээл сургалтыг хэвийн явуулах талаар санал сэтгэгдэл хэлсэн зүйл байгаа болов уу?
-Одоогийн байдлаар эцэг, эхчүүдээс бидэнд хаягдлагдсан гомдол санал ирээгүй, нэг ч хүн уулзаагүй байна. Багшийн үндсэн цалинг 50 хувиар нэмэх хүртэл л бид ажил хаялтаа үргэлжлүүлнэ.
-Цэцэрлэгүүд ажил хаялтад нэгдэх шаардлага байсан юм уу. Нөхцөл байдлаас үүдээд бага насны хүүхэд бэртэл гэмтэл, аюул осолд өртвөл хэн хариуцлага хүлээх вэ?
-Мэдээж бид хүүхдүүд гэртээ цоожлогдон үлдэх, хичээл сургууль нь завсардах, хичээл хоцрогдохыг бид хүсээгүй. Бидний ажлын үнэлэмж нэг, хоёр өдрөөр ч үнэлэгддэггүй. Олон жилийн хөдөлмөрийн дүн байдаг. Ямар аргатайдаа хотын багш нар хичээлийн бус цагаар такси барьж халтуур хийн, цагийн ажил эрхэлж, хөдөөгийн багш нар голчлон Солонгос руу хар бор ажил хийхээр чөлөө хүсч зогсох вэ дээ. Үнэхээр л бидний авсан мөнгө амьдралд хүрэлцэхгүй, өрийн дарамтад өдөр бүр ажиллаж байгаа хүмүүсийн ажлын бүтээмж өндөр байх боломж байхгүй байна шүү дээ.
Б.Мөнхзул