Дэлүүн сумын сургуулийн байрыг засч дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-15 19:59:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрт их засвар хийж дууслаа. Засварын ажлыг "Нармаржан" компани товлосон хугацаанд гүйцэтгэсэн ба ирэх долоо хоногт ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ.

Тус барилга нь сургуулийн хоёр дахь хичээлийн байр бөгөөд 1981 онд баригджээ. Мөн 2005 оноос хойш засвар хийгдээгүй байжээ. Энэ удаагийн их засварт шаардагдах 143 сая төгрөгийг БСШУС-ын сайдын багцаас гаргасан аж. Засвар хийх хугацаанд сурагчид нэгдүгээр байрандаа гурван ээлжээр хичээллэдэг байжээ.

Дэлүүн сум нь хүн ам, малын тоо, газар нутгийн хэмжээгээрээ Баян–Өлгий аймгийн томоохон сумдын тоонд ордог бөгөөд сургууль нь 1400 гаруй сурагч, 160 орчим багш, ажилчидтай юм.  
Ө.Нурболат
 
関連ニュース