Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үзлэгийн ор авч өгөхөөр шийдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбооны болон Архангай аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүд аймгийн Засаг даргатай уулзлаа.
Энэ уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчинг сайжруулахад анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үзлэгийн иж бүрэн тоноглогдсон 16 сая төгрөгийн өртөгтэй орыг 2018 онд авч өгөхөөр шийджээ.
Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо, Финляндын ФЛОМ ОУБ-ын дэмжлэгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлгийг чадавхжуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нөлөөлөх нь” төслийг 2017-2018 онд таван аймагт хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Архангай аймаг юм. Энэхүү төслийн хүрээнд аймгийн төрийн байгууллагын ажилтнуудад хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал, хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар ба хүртээмжтэй орчин сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комиссын Архангай дахь ахлах мэргэжилтэн хамтран зохиов.

Б.Гэрэлт-Од