Баатархайрхан ууланд нас бие гүйцсэн 34 ирвэс байгааг тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Цоохор ирвэс судлах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд эрчимтэй хийж байна. Тус байгууллагын мэргэжилтнүүд автоматкамер тавих, ирвэс барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүх зэргээр шилжилт хөдөлгөөнийг нь судалж байгаа билээ. Түүнчлэн гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран цоохор ирвэсийн генетикийн судалгаа хийж байгаа ажээ.
Эдгээр ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд баруун Монгол дахь Алтай Соёоны бүс нутаг дахь Баатархайрхан уулын ирвэсийн тоо толгойг тогтоох зорилгоор жилийн өмнө 2016 онд 68 ширхэг автомат камер тавьсан билээ. Мэргэжилтнүүд автомат камеруудаа 2017 оны есдүгээр сард хурааж аваад мэдээллээ нэгтгэж дуусчээ. Камерт орсон ирвэсийг толбоор нь тодорхойлсон бөгөөд Баатархайрхан ууланд 34 бодгаль нас бие гүйцсэн ирвэс байгааг тогтоолоо. Мөн найман гүем камерт бичигджээ.
Түүнчлэн энэ удаагийн судалгааны ажилд нутгийн иргэдийг оролцуулсан нь тэдний сонирхлыг ихэд татжээ. Камер байршуулах газрыг тогтоохдоо өмнөх туршлага дээр тулгуурласнаас гадна хаана, хэдийг байршуулахыг шийдэхдээ уг уулын ойролцоо амьдардаг нутгийн иргэдтэй зөвлөлдөж хамтран гүйцэтгэсэн байна.

А.Бямбасүрэн