Өмнөд Солонгос, Канад хамтран ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМАНИЛА. /Yonhap/. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сорилтыг даван туулах хүрээнд Өмнөд Солонгос, Канад улс нягт хамтран ажиллахаар Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Ерөнхий сайд Жастин Трюдо нар зөвшилцлөө.
Филиппинд болж буй Ази-Номхон далайн орнуудын удирдагчдын жил тутмын чуулганы үеэр хоёр удирдагч уулзаж, зөвшилцөлд хүрсэн байна. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шинэ хууль ёсны гэрээ байгуулах оролдлого хийхээр дэлхийн удирдагчид Парист чуулахаас хоёр долоо хоногийн өмнө уг уулзалт боллоо. Эрдэмтэд дэлхийн дулааралд хүлэмжийн хийн хаяж буйг буруушаадаг юм.
Уг гэрээ дэлхийн бүх оронд хүчинтэй байх бөгөөд дэлхийн дулаарлыг Цельсийн 2 хэмээс хэтрүүлэхгүй байх оролдлого юм.
850.6 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд 37 хувиар бууруулахыг Өмнөд Солонгос 6 дугаар сард санал болгож, ингэж чадвал ажил хэргээ хэвийн явуулах боломжтой болно гэсэн юм.
Трюдо энэ сарын эхээр ажлаа авснаас хойших хоёр удирдагчийн анхны уулзалтын үеэр хоёр улс шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллахаар болсон байна.
Х.Аминаа