Тяньжинд дэлбэрэлт болсон газарт хөшөө босгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-08 13:50:47

ТЯНЬЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Тяньжин хотод өнгөрсөн сард дэлбэрэлт болсон газарт амь эрсдэгсдийн дурсгалд зориулан хөшөө босгоно.

Тяньжин дэлбэрэлт болсон бүсэд 24 га газрыг хамарсан парк байгуулж, хөшөө босгохоор төлөвлөжээ.

Мөн дэлбэрэлт болсон газарт бага сургууль болон цэцэрлэг, дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст зориулан 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна.
Наймдугаар сарын 12-нд Тяньжины боомтын агуулахад хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсон юм. Тус агуулахад их хэмжээний химийн хорт бодисууд, тэдгээрийн дотор 700 орчим тонн цианид натри хадгалж байсан билээ.

Дэлбэрэлтийн улмаас 160 хүн, тэдний дотор 96 гал сөнөөгч, 11 цагдаа амиа алдсан. Найман гал сөнөөгч, таван иргэн хэрхсэн нь тодорхой бус хэвээр байна.

Дэлбэрэлтийн үеэр гэмтэж бэртсэн хэдэн зуун хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Г.Доржханд

関連ニュース
コメント