Шведийн тамирчин Мюрер багтаа тав дахь алтан медалийг авчирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
184@montsame.mn
2018-02-22 17:17:43

ПЁНЧАН. /Киодо/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын уулын цанын эрэгтэйчүүдийн хосолмол төрөлд Швед улсын тамирчин Андре Мюрер түрүүлж, эх орондоо тав дахь алтан медалийг авчирсан тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

35 настай Мюрер хоёр гарааг нийт 1 минут 38,99 секундын амжилтаар нэгдүгээр байр эзлэж, Швейцарийн тамирчин Рамон Зенхайусерн аваргаас 0,34 секундээр хоцрон хоёрдугаар байрт оржээ.

Харин Австри улсын тамирчин Майкл Мэтт аваргаас 0,67 секундээр хоцорч, хүрэл медалийн эзэн болсон байна.
 
 
 Н.Мишээл

 

 
 
関連ニュース