Төрийн дууллаа дуулсан хоккейчдэд хүлээцтэй хандлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СӨҮЛ. /ТАСС/. Өчигдөр өндөрлөсөн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд ОХУ-ын хоккейчид алтан медаль хүртсэн билээ. Шагнал гардуулах үеэр эгшиглэж байсан олимпийн сүлд дууны аян дээр Оросын тамирчид төрийн дууллаа дуулсан юм. Энэ явдалд хүлээцтэй хандсан тухайгаа Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.
Оросын хоккейн баг Германы багийг нэмэлт цагт 4:3 онооны харьцаатай буулган авсан билээ. Харин алтан медаль гардуулах ёслолын үеэр танхимд олимпийн сүлд дуулал эгшиглэж байсан хэдий ч ОХУ-ын хоккейн баг тамирчид хөгжөөн дэмжигчдийн хамтаар төрийн дууллаа дуулсан билээ.
Энэ талаар ОУОХ мэдэгдэхдээ “Нэлээд эгзэгтэй нөхцөл байдалд чадварлаг тоглолт хийж дөнгөж алтан медалиа авч байгаа тамирчдын сэтгэл маш их хөдөлсөн байсныг бид ойлгож байгаа” гэжээ.
“Сочи-2014” өвлийн олимпийн үеэр зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэх үндэслэлээр ОУОХ өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг хассан учир ОХУ-ын шигшээ баг Пёнчаны олимпод оролцох эрхгүй болоод байсан юм. Гэсэн хэдий ч Пёнчаны өвлийн олимпийн наадамд Оросын баг тамирчдыг Оросын төрийн далбаан дор бус олимпийн далбаан дор оролцохыг зөвшөөрсөн учир тэд тус наадамд олимпийн далбаан дор цомхон бүрэлдэхүүнтэйгээр оролцсон билээ.
Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг сэргээхийн тулд оросуудын дагаж мөрдөх ёстой хэд хэдэн дүрэм журмыг ОУОХ гаргасан ба түүний дотор Пёнчаны наадамд оролцож буй Оросын тамирчид болон төлөөлөгчид олимпийн наадмын үеэр өөрийн орны төрийн дууллыг дуулж болохгүй гэсэн журам багтаж байсан аж.

Б.Амарсайхан