Аймгийн ИТХ үйл ажиллагаандаа MNS ISO 9001:2016 стандарт нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-14 12:11:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Ажлын алба  үйл ажиллагаандаа  MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэхээр болжээ.

Тэрээр аймагтаа дээрх стандартыг нэвтрүүлсэн анхдагч төрийн байгууллага болох юм.

Олон улсын стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр өрсөлдөөний давуу байдалтай болох, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашиг, үр нөлөө сайжран, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, аймаг орон нутгийн хэмжээнд чанарыг эрхэмлэсэн хамт олон  болох боломж бүрдэнэ хэмээн хурлын Ажлын алба үзэж байгаа ажээ.

Ө.Нурболат
関連ニュース